Хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй өрхийг дэмжинэ

Хуучирсан мэдээ: 2012.04.10-нд нийтлэгдсэн

Хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй өрхийг дэмжинэ

Дархан-Уул аймгийн Хөдөлмөр Халамжийн Үйлчилгээний Хэлтсээс зарласан Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувиараа хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн уралдаанд хөгжлийн бэрхшээлтэй иргэд идэвхтэй оролцож байна. Оролцогчид хөдөө аж ахуй, хүнс, гар урлал зэрэг өөрөө бие дааж, эсвэл гэр бүлийн гишүүдийн хамт эрхлэх өрхийн үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжиж шалгарсан төслүүдийг санхүүжүүлэхээр зарлажээ. Өнгөрсөн онд тус аймаг 118 хөгжлийн бэрхшээлтэй иргэнд 139.5 сая төгрөгийг буцалтгүйгээр олгож, 2012 оны төслийг аймгийн ХХҮХ-т хүлээн авч эхэлжээ. Уг төсөлд хөдөлмөрийн чадвараа 50 хувиас дээш алдсан болон хөдөлмөр эрхлээгүй хөдөлмөрийн чадвараа 30-50 хувиар алдсан ХБИ-д хамрагдах юм байна. Өмнөх жилүүдэд иргэнд зээл олгодог байсан бол 2012 онд өрх гэр бүлийг нь  дэмжиж зээл олгохоор болжээ. Энэ нь тухайн гэр бүлийн  аль нэг гишүүн нь хөгжлийн бэрхшээлтэй бол төсөлд хамрагдах боломжтой ажээ. Төслийн санхүүжилтийн дээд хэмжээ нь эрхлэх үйл ажиллагааны чиглэлээс хамаарч нэг өрхөд тав хүртэлх сая, бүлэг хоршоо, нөхөрлөлд 10 хүртэлх сая төгрөгийг олгох юм байна. Тус аймагт хөдөлмөр эрхлэх бололцоотой гурван мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдаг юм байна.

                                                                                                                                     Б.Саран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж