Зөвшөөрөлгүй бариа заслын газрыг хаалаа

Хуучирсан мэдээ: 2012.04.10-нд нийтлэгдсэн

Зөвшөөрөлгүй бариа заслын газрыг хаалаа

Говь-Алтай аймгийн Мэргэжлийн Хяналтын Газраас Алтай хотод байрладаг “Дэгжин” хэмээх гоо сайхны байранд үйл ажиллагаа явуулж байсан аарцаг нурууны бариа заслын төвийн үйл ажиллагаанд мэдээллийн дагуу шалгалт хийжээ. Шалгалтаар уг бариа заслын төвийн эрхлэгч Ганбат овогтой Шинэбаяр нь мэргэжлийн  үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүйгээр бариа заслын үйл ажиллагаа  явуулж байсан нь тогтоогджээ. Энэ нь эрүүл мэндийн тухай хуулийн “Эмнэлгийн тусламж үйлчилгээг мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий эмнэлгийн мэргэжилтэн үзүүлнэ” гэсэн заалт, бариа заслын төв нь үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй байгаа нь “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай” хуулийн  “Эмнэлгийн тусламж үйлчилгээ эрхлэх бүх төрлийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэй эрхлэнэ” гэсэн заалтуудыг зөрчсөн нь тогтоодсон тул илэрсэн зөрчлийг арилгуулахаар уг төвийн үйл ажиллагааг бүр мөсөн зогсон хэмээн тус аймагт ажиллаж байгаа хэвлэл мэдээллийн ажилтан мэдээллээ.

                                                                                                                                   Б.Саран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж