Монголын волейболчид Тайландын багтай тоглоно

Хуучирсан мэдээ: 2012.04.11-нд нийтлэгдсэн

Монголын волейболчид Тайландын багтай тоглоно

Азийн оюутны аварга шалгаруулах эмэгтэй волейболчдын II тэмцээний тоглолтууд өнөөдөр Буянт-Ухаа спорт цогцолборт үргэлжлэн явагдана. Тэмцээний хуваарийн дагуу өчигдөр хоёр тоглолт болж, аваргаа хамгаалж буй Тайландын баг 3-0 (25-8; 25-23; 25-10) харьцаатай Киргизстаны багийг хожсон бол хоёр дахь тоглолт Малайз ба Хонконгийн багийн хооронд болсон. Тус тоглолт 3-0 (25-12; 25-13; 25-14) харьцаатай Хонконгийн багийн ялалтаар өндөрлөсөн юм.

Өнөөдөр мөн хоёр тоглолт болно. Эхний тоглолт 15.00 цагт талбайн эзэн Монгол болон өмнөх тэмцээний аварга Тайландын багийн хооронд болох бол Киргизстан болон Хонконгийн волейболчдын тоглолт 18.00 цагт эхлэх юм.

С.ЦЭЛМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж