Д.Энхээгийн хэргийг мөрдөн байцаалтад буцаав

Хуучирсан мэдээ: 2012.04.11-нд нийтлэгдсэн

Д.Энхээгийн хэргийг мөрдөн байцаалтад буцаав

Хадам ээжийгээ хүйтэн зэвсэг хэрэглэн хөнөөж, эхнэр хүүхдээ барьцаалан, хадам аав, эмэг эх, эхнэрийнхээ дүү нарыг хүнд, хөнгөн гэмтээсэн хэргээр анхан болон давж заалдах шатны шүүхээс  цаазын ял сонсоод байсан Д.Энхээгийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг өнөөдөр хянан хэлэлцлээ. Ингээд Дээд шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргасан байна.
 
Тэрбээр өнгөрсөн 2011 оны зургадугаар сарын 29-30-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Тахилтад хадам ээжээ хөнөөж, эхнэр хүүхдээ барьцаалан, хадам аав, эмэг эх, эхнэрийнхээ дүү нарыг гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн юм.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж