А.Сүхбат аваргын нэрэмжит тэмцээн болж байна

Хуучирсан мэдээ: 2012.04.12-нд нийтлэгдсэн

А.Сүхбат аваргын нэрэмжит тэмцээн болж байна

Монголын чөлөөт бөхийн холбооны залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнийг энэ жил Монгол Улсын Гавьяат тамирчин, даян аварга А.Сүхбатын нэрэмжит болгон зохион байгуулж байна. Чөлөөт бөхийн ОУХМ, Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медальт, “Сидней-2000” зуны олимпийн наадмын сонгон шалгаруулах тэмцээний хүрэл медальт, “Монгол говь” олон улсын тэмцээний гурав, Монгол Улсын таван удаагийн аварга, үндэсний бөхийн даян аварга, Гавьяат тамирчин, МЧБХ-ны дэд ерөнхийлөгч, “Гацуурт-Олимп” сургуулийн захирал А.Сүхбатын нэрэмжит тэмцээн өчигдөр “Алдар” спорт хорооны зааланд нээлтээ хийсэн. Чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэй тус бүр найман жингийн ангилалд болж буй тэмцээний эхний өдөр буюу өчигдөр эмэгтэй 44, 48, эрэгтэй 50, 74, 120 кг-ын жинд аваргууд тодорсон. Харин өнөөдөр эмэгтэйчүүдийн 51, 59, 67 кг, эрэгтэйчүүдийн 55, 66, 84 кг-ын жингийн барилдаан болж байна. Маргааш үлдсэн жинд аваргууд тодорсноор тэмцээн өндөрлөх юм.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

С.ЦЭЛМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж