Төсвийн тодотголыг хэлэлцэж дуусав

Хуучирсан мэдээ: 2010.05.06-нд нийтлэгдсэн

Төсвийн тодотголыг хэлэлцэж дуусав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2010 оны нэгдсэн төсвийн тодотголын эхний хэлэлцүүлгийг хийж дууслаа.  Одоо чуулганаар Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хоорондын “Бүс нутгийн авто замыг хөгжүүлэх төсөл-нэмэлт”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлэв.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж гишүүд гадаад, дотоодын өр хэдий хэмжээнд хүрсэн талаар Сангийн сайдыг тодорхой хариулт өгөхийг хүсэв. Харин сайд С.Баярцогт “Монгол Улсын гадаад өр үзүүлэлтээ хангаж байгаа. Дотоод өр болоод гадаадын өрийн нэгтгэсэн дүнг гишүүн бүрт дэлгэрэнгүйгээр тарааж өгөх болно” гэлээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж