Чингисийн хөшөө Лондонгийн төвд сүндэрлэв

Хуучирсан мэдээ: 2012.04.16-нд нийтлэгдсэн

Чингисийн хөшөө Лондонгийн төвд сүндэрлэв

Лондон хотын төвд Монголын их хаан, агуу их байлдан дагууллаараа дэлхийн түүхэнд бичигдсэн Чингис хааны хөшөө сүндэрлэлээ. Буриадын барималч Даш Намдаковын энэхүү бүтээл ирэх есдүгээр сарыг хүртэл нийслэл хотын төвд орших Кумберлэнд хаалганы хажууд сүндэрлэх гэнэ.

2010 онд тус улсад болсон уран барилгын наадмын үеэр энэхүү баримлыг Лондонгийн олимпийг угтан ийнхүү босгох шийдвэр гарчээ. Таван мерт өндөр баримал дайнч тулаанч гэхээсээ илүү агуу их сэтгэгч, ухаантан хааны дүр төрхийг харуулахыг зорьсон хэмээн барималч нь тайлбарлав. Монголын нүүдлийн соёл иргэншлийн уур амьсгалыг энэхүү Чингис хаан шууд бий болголоо гэж мэргэжилтнүүд дүгнэж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж