Ширэн цартай хуурчдын уралдаан болно

Хуучирсан мэдээ: 2012.04.16-нд нийтлэгдсэн

Ширэн цартай хуурчдын уралдаан болно

Нийслэлийн соёл урлагийн газраас ширэн цартай хуурчдын улсын уралдаан зохион байгуулах гэж байна. Энэ талаараа өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тус уралдааныг улсын хэмжээнд зохион байгуулж байгаа бөгөөд одоогоор хот, хөдөөгийн нийт 25 хуурчид бүртгүүлээд байгаа гэнэ.

Уралдааны гол онцлог нь мэргэжлийн сургуулиудын дунд зохион байгуулж байгаа юм. Уралдааны нэгдүгээр шат энэ сарын 18-нд Хөгжим, бүжгийн коллежид 09.00 цагт эхлэх юм. Харин шилдгүүдээ 19-нд тодруулах гэнэ. Уралдааны техникийн зөвлөгөөн маргааш болох аж.

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж