Жимс, хүнсний ногоо худалдаачид сургалтад хамрагдав

Хуучирсан мэдээ: 2012.04.16-нд нийтлэгдсэн

Жимс, хүнсний ногоо худалдаачид сургалтад хамрагдав

Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас төвлөрсөн захуудад “Хүнсний бүтээгдэхүүн худалдан борлуулахад тавигдах эрүүл ахуйн шаардлага, хууль эрх зүйн мэдлэг олгох нь” сэдэвт сургалт хийжээ. Сургалтыг хорио цээрийн хяналтын байцаагч Ж.Алтантөгс ахалж, “Хүнсний аюулгүй байдлын тухай хууль”, “Төрийн хяналт шалгалтын тухай хууль” сэдвээр, Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, нийтийн хоолны хяналтын улсын байцаагч Б.Боргилбаатар “Төмс хүнсний ногоо, жимс, жимсгэний худалдаалалт, хадгалалт, тээвэрлэлтийн онцлог” сэдвээр, Эрүүл ахуй, халдвар судлалын хяналтын улсын байцаагч М.Мөнхцэцэг “Орчны эрүүл мэнд, хүсний эрүүл ахуй” сэдвээр сургалт хийж, оролцогчидтой харилцан ярилцаж, мэргэжил арга зүйн зөвлөлгөө өгч, гарын авлага материалаар хангажээ. Мөн аймгийн Стандартчлал, хэмжил зүйн хэлтсийн шинжээч Б.Оюунхишиг худалдаа, үйлчилгээ эрхлэхэд шаардлагатай стандартууд, лабораторийн шинжилгээнд бүтээгдэхүүнд тохирлын гэрчилгээ олгох асуудлаар мэдээлэл өглөө. Сургалтад “Хурх чандмань”, “Алтанбулаг”, “Айрган хонгор”, Хүнсний ногоо, жимс жимсэнэ худалдан борлуулдаг иргэд хамрагдсан байна.

                                                                                                               И.Байгальмаа

(Хэнтий аймаг)

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж