Карла Бруни мөн гэж үү?

Хуучирсан мэдээ: 2012.04.17-нд нийтлэгдсэн

Францын тэргүүн хатагтай Карла Бруниг нисэх буудал дээр ийн папарацид өртжээ.

Өмнө нь гоёмсог сэтгүүлийн нүүрийг чимж байсан хөөрхөн дүр төрхөөс нь одоо ул мөр ч үлдээгүй гэж хэлэхэд хилсдэхээргүй болжээ. Охин Жулигийн хамт нөхрийнхээ байгаа хот руу нисэхээр VIP танхимаас гарч явсан тэргүүн хатагтай нэлээд цонхийж, ядарсан царайтай харагджээ. Сүүлийн үед Карла Бруни олны өмнө гарахдаа нүүрээ будаж, үсээ янзлахаа  больсны дээр аятайхан хувцас өмсөхөө ч мартдаг болсон бололтой. Учир нь тэрээр нэг ч хүүхэд асрагч авахгүйгээр охиноо өөрөө өсгөж байгаа юм. Хэдийгээр гэрийн ажилд нь туслах эмэгтэй байдаг ч Карла охиндоо өөр хүн ойртуулдаггүй байна. Дээрээс нь удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгууль ч тэргүүн хатагтайн санааг чилээж байгаа биз ээ.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж