Samsung Galaxy S III худалдаанд гарна

Хуучирсан мэдээ: 2012.04.17-нд нийтлэгдсэн

Samsung Galaxy S III худалдаанд гарна

Samsung компани ирэх тавдугаар сарын 3-нд Galaxy S III гар утсаа Лондонд танилцуулах болсноо мэдэгдлээ. Өмнөд Солонгосын компани шинэ утсаа толилуулахдаа сэтгүүлчдийг урьсан байна. Galaxy S III гар утасны үндсэн үзүүлэлтүүдийг компаниас танилцуулсан бөгөөд Galaxy S болон Galaxy S II загварыг сайжруулсан гэжээ. Galaxy S III гар утас нь Exynos процессортойгоос гадна Super AMOLED дэлгэцтэй байх юм. Утасны их бие нь өмнөх загваруудын адил керамик байх гэнэ.

Дашрамд дурьдахад, Galaxy S II гар утас нь өнгөрсөн  жилд 20 сая ширхгээр борлогдсон байна.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж