Сирид АНУ хүмүүнлэгийн тусламж илгээв

Хуучирсан мэдээ: 2012.04.18-нд нийтлэгдсэн

Сирид АНУ хүмүүнлэгийн тусламж илгээв

АНУ-ын Төрийн департаментаас Сирийн ард иргэдэд 25 сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр шийдсэнээ мягмар гаригт мэдэгдсэн байна.

Энэ хүмүүнлэгийн тусламжийн 8,5 сая ам.долларыг Сирийн дүрвэгчдэд илгээхээр болсон гэнэ. Сирийн ард түмэн  иргэний дайны байдалд жил гаруй байгаа бөгөөд олон тооны хүмүүс Турк руу дүрвэн гарч байна. Тиймээс Сирийн энгийн иргэдэд үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийг олон улсын болон бүс нутгийн хүмүүнлэгийн байгууллагуудаар дамжуулан илгээж байгаа юм.

Сирийн Ерөнхийлөгч Башар Асадыг эсэргүүцсэн босогчид одоо хүртэл Сирийн армитай буудалцсаар байгаа бөгөөд босогчдод эмийн тусламж үзүүлэхээр АНУ-ын Засаг захиргаанаас шийдсэн байна. Ерөнхийлөгч Барак Обама энэ шийдвэрийг гаргасан ажээ. Гэхдээ албаны хүмүүсийн мэдэгдэж байгаагаар одоо Дамаскийн удирдлагыг эсэргүүцэн буудалцаж байгаа зэвсэгт этгээдүүдэд биш, улс төрийн эсэргүүцэл үзүүлж байгаа хүчинд туслах юм байна.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж