Мария Шарапова үсээ тайруулжээ

Хуучирсан мэдээ: 2012.04.18-нд нийтлэгдсэн

Мария Шарапова үсээ тайруулжээ

Нэрт теннисчин Мария Шарапова үсээ тайруулсан зургаа өөрийн Facebook-тээ тавиад, “Миний үсний шинэ засалт ямар байна? Надад маш их таалагдаж байгаа” гэж бичсэн байна.

Түүний энэ асуултад олон мянган шүтэн бишрэгчид нь хариу бичсэн бөгөөд зургаан цагийн дараа Шараповад таван мянган хариу ирсэн гэнэ. Зарим нь урт үс нь түүнд илүү зохидог гэсэн бол зарим нь богино үс нь гоё харагдаж байна гэж бичжээ.

14 настайгаасаа спортын гараагаа эхэлсэн Мария үсний засалтаа бараг өөрчлөөгүй байсан юм. Спортын ертөнцийн шилдгүүдийн нэг Марияг мөрөө давсан урт шаргал үстэйгээр нь спорт сонирхогчид харж дассан билээ.  Ганц теннисний талбайд биш тэрээр загварын ертөнцөд өөрийн байр суурьтай бөгөөд зар сурталчилгааны компаниудтай томоохон гэрээ хийдэг юм.

Дашрамд Мария Шараповаг энэ жил нөхөрт гарахаар төлөвлөж байгаа талаар хэвлэлүүд бичиж байна. Одоо 25 нас хүрч байгаа алдарт теннисчин сагсчин Саша Вуячичтэй гэрлэх гэнэ.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж