Шалгуулагчдын өргөдлийг 23-ныг дуустал авна

Хуучирсан мэдээ: 2012.04.19-нд нийтлэгдсэн

Шалгуулагчдын өргөдлийг 23-ныг дуустал авна

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл энэ сарын 16-нд дуусч, бүртгэлд нийт 43072 сурагч бүртгүүлжээ. Боловсролын үнэлгээний төв шалгуулагчийн хувийн  мэдээлэлтэй холбоотой өргөдлийг энэ сарын 23-ийг хүртэл хүлээн авч шийдвэрлэх юм байна. Сурагчид өөрийн нэр, овог, регистрийн дугаар гэх мэт хувийн мэдээллээ засуулж болох бөгөөд нийслэлийн сурагчид  Боловсролын үнэлгээний төвд, аймаг, сумдын суралцагчид харьяа газрын Боловсролын төвд өргөдөл гарган, хандах эрхтэй юм байна. Харин шалгалт өгөх хичээлийг нэмэх боломжгүй гэдгийг албаныхан сануулж байна. Одоогийн байдлаар сурагчдын 80  гаруй хувь нь хичээл буруу сонгосон, хичээл нэмнэ гэсэн өргөдөл, хүсэлт гаргаад байгаа аж. Сануулахад, зургадугаар сарын 2-6-нд шалгуулагчдын суудлын хуваарь буюу шар хуудсыг тараах юм. 

Д.Жаргал
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж