Пуужин хөөргөх туршилт амжилттай болов

Хуучирсан мэдээ: 2012.04.19-нд нийтлэгдсэн

Пуужин хөөргөх туршилт амжилттай болов

Тив
хоорондын баллистик пуужин хөөргөх туршилт амжилттай болсон талаар
Энэтхэгийн пуужин туршилтын төвийн захирал Си Пи Даш мэдэгдсэн байна.
Энэтхэг улсын зэвсэгт хүчин өнөөдөр тив хоорондын "Агни-5" баллистик
пуужинг хөөргөх туршилт хийсэн бөгөөд пуужин өндөр нарийвчлалтайгаар
байгаа оносон гэжээ. Пуужинг Бенгалийн булангийн Уилер арал дээр
хөөргөсөн бөгөөд таван мянган км зайн алсын тусгалтайгаар хөөргөсөн
байна. Пуужингийн замыг орчин үеийн радар болон радио станцуудын
хэмжилтээр хэмжсэн ажээ.

"Агни-5" пуужингийн жин нь 50 тонн, урт
нь 17,5 метр бөгөөд диаметр нь хоёр метр гэнэ. Нэг тонн жинтэй цөмийн
хошууг пуужин зөөвөрлөх чадалтай юм.

Н.ТУНГАЛАГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж