ОХУ Сербид хүмүүнлэгийн тусламж илгээлээ

Хуучирсан мэдээ: 2012.04.19-нд нийтлэгдсэн

ОХУ Сербид хүмүүнлэгийн тусламж илгээлээ

Өнөөдөр ОХУ-аас 37,6  тонн хүмүүнлэгийн тусламж ачсан цуваа Серби улсын зүг хөдөлсөн талаар ИТАР-ТАСС мэдээлэв.

Завь, ус шавхах шахуурга, дулаан хөнжил, моторт шахуурга болон бусад ачаа ачсан цуваа өглөөний 06 зургаан цагт Сербийн Ниш хотын зүг хөдөлсөн  гэж Москвагаас мэдэгджээ. Тусламжийг энэ дөрөвдүгээр сарын 23 гэхэд Сербийн талд хүргэн өгөхөөр төлөвлөсөн бөгөөд энэ нь Серби улсад үзүүлж байгаа ОХУ-ын тусламжийн нэг хэсэг болж байгаа ажээ.

ОХУ-ын Зэвсэгт хүчний минийн отряд Серби улсад ажиллаж байгаа юм. Белград хотоос зүүн өмнөд зүгт байдаг Грза сууринд минийг аюулгүй болгох ажлыг оросууд хийж байна. Ойрын хэдэн сарын хугацаанд энэ суурингийн бүс нутагт орос мэргэжилтнүүд бараг 300 дэлбэрэх төхөөрөмжүүдийг аюулгүй болгосон гэнэ.

Н.Тунгалаг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж