Даамчид амралтын өдрүүдэд завгүй

Хуучирсан мэдээ: 2012.04.19-нд нийтлэгдсэн

Даамчид амралтын өдрүүдэд завгүй

Монголын даамын холбоо ирэх амралтын өдрүүдэд түргэн тоглолтын улсын аварга шалгаруулах хоёрдугаар шатны тэмцээнээ шатрын “Хос мастер” клубт зохион байгуулах гэж байна. Тэмцээний гуравдугаар шат зургадугаар, дөрөвдүгээр шат наймдугаар сард болж, шалгарсан эрэгтэй, эмэгтэй шилдэг 16 даамчин аравдугаар сард болох 10 сая төгрөгийн шагналын сантай шигшээ тэмцээнд оролцох юм. Монголын даамын холбоо шигшээ тэмцээний бүх тоглолтыг МҮОНТ-ээр шууд дамжуулан үзүүлэхээр төлөвлөжээ.

“ӨДРИЙН ШУУДАН”

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж