“Coke’n beat” наадмын бүртгэл өнөөдөр дуусна

Хуучирсан мэдээ: 2012.04.22-нд нийтлэгдсэн

“Coke’n beat” наадмын бүртгэл өнөөдөр дуусна

“Зөвхөн амьд” гэсэн уриатай шинэ залуу дуучдыг дэмжих, үзэгчдэд амьд хөгжмийн гайхамшгийг мэдрүүлэх зорилготой “Coke’n beat” наадмын оролцогчид өдөр бүр ”Амьд хөгжим сонирхогчдын цуглаан” зохион байгуулж бөгөөд өнөөдөр ”River beach”-д дуучдын цугларалт болох гэнэ. Өнөөдрийн үйл ажиллагаагаар оролцогчдыг бүртгэх хугацаа өндөрлөх аж. Гала тоглолт нь ирэх  долдугаар сарын 14-нд хотоос зайдуухан болж, амьд хөгжмийн шилдгүүдийг тодруулах бөгөөд шалгарсан хамтлаг нь эх орноо төлөөлөн “Asian beat” наадамд оролцох эрх авах юм.

“Coke’n beat” наадмын шилдгээр 2007 онд  “Булсара” хамтлаг, 2008 онд “Зүгээр л” хамтлаг, 2009 онд “The Lemons”, 2010 онд “L-Guards”, 2011 онд “The Compass” хамтлагууд шалгарч,  “Asian beat” наадамд өрсөлдөж байсан билээ.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж