“Киви” шинэ цомгоо гаргана

Хуучирсан мэдээ: 2012.04.25-нд нийтлэгдсэн

“Киви” шинэ цомгоо гаргана

“Киви” хамтлагийнхан шинэ цомгийн ажил гээд тун ч завгүй байгаа гэнэ. Энэ зун худалдаанд гаргахаар төлөвлөөд байгаа шинэ цомог нь таван дуутай бөгөөд одоогоор эхний гурван дуугаа дуусгаад, дөрөв дэх дуун дээрээ ажиллаж байгаа гэнэ.  Гэхдээ шинэ уран бүтээлдээ хараахан нэр өгч амжаагүй ажээ. Тэд мөн “Лемон” студиэр шинэ клипээ хийлгэхээр төлөвлөөд байгаа юм байна.

Дашрамд дуулгахад, тус хамтлагийнхан ирэх тавдугаар сарын 31-нд Малайзын нийслэл Куала Лампурт болох Монголын залуу дизайнер Г.Золцэцэгийн “Katya.Zol” шинэ брэндийн нээлтийн ёслолд уран бүтээлээ хүргэх юм байна. Монголыг дэлхийд таниулах шинэ брэндийн эзэн Г.Золцэцэг “Киви”-гийн Укагийн дотны анд нь аж.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж