Үлээвэр, цохивор хөгжмийн тоглолт болно

Хуучирсан мэдээ: 2012.04.25-нд нийтлэгдсэн

Үлээвэр, цохивор хөгжмийн тоглолт болно

Улсын Филармонийн хувьд энэ 2012 он их онцгой жил болж байна. Учир нь энэ онд Улсын филармониийн үүсгэн байгуулагч Ц.Намсрайжавын мэндэлсний 85, симфони найрал хөгжмийн 55 жилийн ой тохиож байгаа юм. Ойн хүрээнд тус хамт олон сонирхолтой тоглолтуудыг үзэгчдэд хүргэж байгаа. Энэ удаад цохивор хөгжим, үлээвэр хөгжмийн хэмнэлд дуртай үзэгчдэд зориулан нэгэн сонирхолтой тоглолтыг хийх гэж байна. Энэ сарын 27-нд үлээвэр, цохивор хөгжимчдийн хамтарсан тоглолт болох юм.

Тоглолтыг удирдаач Б.Батбаатар удирдана. Тэрбээр Улсын Филармонид ирээд дохиж буй анхны уран бүтээл нь энэхүү тоглолт болох юм.  Александр Арутюняны нарийн бүрээнд зориулсан гайхалтай концерт энэ үдшийг чимэх бөгөөд гуулин үлээврийн квартет/дөрвөл/ квинтет /тавал/-ийн  содон  хөг аялгуу ч бий гэдгийг дуулгая.

М.Дөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж