АНУ Окинавагаас 9000 цэргээ эргүүлэн татна

Хуучирсан мэдээ: 2012.04.27-нд нийтлэгдсэн

АНУ Окинавагаас 9000 цэргээ эргүүлэн татна

Окинава арлаас цэргээ гаргах асуудлаар АНУ, Япон зөвшилцөлд хүрчээ. Вашингтон, Токиогийн хамтарсан мэдэгдэлд Японы Окинава арал дээрх АНУ-ын 9,000 цэргийн албан хаагчийг буцаан татахаар болсон гэжээ. Гэвч АНУ-ын 10,000 гаруй цэрэг тус арал дээр үлдэх юм байна.

Японы Ерөнхий сайд Ёшихико Нода Вашингтонд хийсэн албан ёсны айлчлалын үеэр гэрээнд гарын үсэг зурсан гэнэ. Гэвч хоёр тал Окинава арал дээрх маргаантай Футенма нисэх хүчний баазыг хаах асуудлаар зөвшилцөлд хүрч чадаагүй байна.

Окинавагаас татаж буй 9,000 цэргийн албан хаагчийг Гуам, Хавайн арлууд болон Ази, Номхон далайн бүс дэх бусад цэргийн баазуудад тараан байрлуулах аж.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж