Батаа “Х-ТҮЦ”-ээс гарчээ

Хуучирсан мэдээ: 2012.04.27-нд нийтлэгдсэн

Батаа “Х-ТҮЦ”-ээс гарчээ

Хошин урлагийн “Х-ТҮЦ” хамтлагийн жүжигчин Батаа буюу Д.Баттөмөр хамтлагаасаа өрх тусгаарласан гэх яриа чих дэлсэх болсон. Энэ яриа үнэн гэнэ. Тэрбээр  “Мөрөөдлийн театр”-т хүчин зүтгэхээр болжээ. Тиймдээ ч “Мөрөөдлийн театр”-ын залуу уран бүтээлчидтэй хамтран дэлгэцийн анхны уран бүтээл болох “Ээжийн дайсан” киног хийсэн бөгөөд нээлтийг нь тун удахгүй хийхээр зав муутай яваа гэнэ.
Зарим фенүүд нь “Х-Түц” хамтлаг түүнийг өдий зэрэгтэй уран бүтээлч болгож байхад орхиод хэмээн гоморхсон сурагтай.  Харин тэрбээр хамтлагаасаа гарах болсон шалтгаанаа уран бүтээл хийх хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн бие даахаар шийдсэн хэмээн тайлбарлажээ.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж