“Соёлтой харилцаа” аян эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.04.27-нд нийтлэгдсэн

“Соёлтой харилцаа” аян эхэллээ

Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Соёлтой харилцаа” аяныг зургаан сарын хугацаатайгаар өрнүүлж эхэлсэн байна. Аяныг Баянгол дүүргийн харьяа хэлтэс, алба, байгууллагууд, ЕБС, цэцэрлэг, өрхийн эмнэлэг, хороодын төрийн албан хаагчдын дунд зохион байгуулж байна. Энэ хугацаанд хамгийн эелдэг найрсаг, соёлтой хамт олныг шалгаруулах аж. Шалгаруулалтаар иргэдийг найрсагаар угтаж мэндчилэх, туслах, холбогдох ажилтантай уулзуулах, асуудлыг тухай бүр шуурхай шийдвэрлэж өгөх, үндсэн үүргээ хэр биелүүлж буйг дүгнэх юм. Түүнчлэн төрийн албан хаагчид иргэдтэй чин сэтгэлээсээ инээмсэглэж харилцах нь энэ аяны үндсэн чанар байх учиртай гэнэ. Үйлчлүүлэгчээ хүндэлж харилцаж чадсан эсэх талаар иргэд “Хангалтгүй”, “Дунд”, “Сайн”, “Сэтгэл хангалуун” гэсэн үнэлгээ өгөх бөгөөд шалгарсан байгууллагуудад “Харьцааны соёлтой хамт олон” өргөмжлөлийг гардуулах гэнэ.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж