Дээд зэргийн нарийвчлалтай цаг бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2012.04.29-нд нийтлэгдсэн

Дээд зэргийн нарийвчлалтай цаг бүтээжээ

Дээд зэргийн нарийвчлалаа алс хол зайд ч алдахгүй байх атомын цагийг эрдэмтэд бүтээсэн талаар Science сэтгүүлд бичжээ. Эрдэмтэд атомын хоёр цагийг хооронд нь 920 км зайтай газарт байрлуулан, туршилт хийсэн бөгөөд хооронд нь сигнал дамжуулахдаа цахилгаан холбоонд ашигладаг сувгийг сонгосон байна. Ингэхэд атомын хоёр цагны хооронд дамжуулсан сигнал нь секундыг арван найм хуваасантай тэнцэх хугацаанд очсон нь өмнө байгаагүй үзүүлэлт гэнэ. Орчин үеийн атомын цагнууд дамжуулсан дохиог секундыг 15 хуваасан хэмжээнд дамжуулдаг юм байна. Ер нь атомын цагны нарийвчлалыг хангахын тулд хиймэл дагуулын мэдээллийг ашигладаг аж. Эрдэмтдийн сүүлд нээсэн атомын цагны нарийвчлал нь өмнө нь ашиглаж байсан аргуудаас мянга дахин илүү гэж сэтгүүлд бичжээ. Цагны нарийвчлалыг эрдэмтэд харьцангуйн онол болон физикийн үндсэн тогтмол тоонуудын тусламжтай боловсруулсан байна.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж