Ц.Нямдоржийг огцруулах төслийг хуваарьт оруулаагүй байна

Хуучирсан мэдээ: 2012.04.30-нд нийтлэгдсэн

Ц.Нямдоржийг огцруулах төслийг хуваарьт оруулаагүй байна

УИХ-ын Тамгын газраас энэ долоо хоногт ажлын хэсэг, байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг гаргаад байна. Гэвч түүнд нь өнгөрсөн баасан гаригаас бямба гаригт шилжтэл хуралдаад эцэслэж чадаагүй Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцруулах тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэх тухай жагсаалт алга. Уг нь энэ долоо хоногт хуралдах чуулганы нэгдсэн хуралдаанаар эл асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэх ёстой юм. Гуравдагч хүчнийхнийг ч хөлдөө чирэн хариуцлагад татаж буй энэ асуудлыг харин хэлэлцэх асуудлын дараалалд багтаагаагүй нь мартсаных уу, эсвэл бүр нэгэнтээ УИХ хуулиа зөрчөөд ирэх долоо хоногт хэлэлцье гэж хойш тавьсан уу гэдэг одоогоор тодорхойгүй байна. Ямар ч байсан УИХ баталсан хуулиа мөрддөг юм бол эл асуудлыг өнөөдөрт багтаан чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн эцэслэх ёстой. Учир нь Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг УИХ-д өргөн мэдүүлсэн тохиолдолд байнгын хороо нь долоо хоногт багтаан, улмаар чуулганаар 14 хоногт багтаан эцэслэх учиртай. Энэхүү 14 хоногийн хугацаа нь өнөөдрөөр албан ёсоор дуусгавар болох юм. Тодруулж хэлбэл, УИХ-ын гишүүн О.Чулуунбат, Ч.Улаан, Ц.Шинэбаяр нар нь дөрөвдүгээр сарын 16-нд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцруулах хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн билээ. Хэлэлцэх асуудлын дарааллыг эндээс сонирхоно уу.

Ажлын хэсгүүдийн хуралдаан

04 дүгээр сарын 30-ны Даваа гарагт:

  • Стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай болон дагалдах бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “А” танхимд;
  • Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг нэгтгэн хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Б” танхимд;
  • “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2011 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;
  • Шүүхийн захиргааны тухай, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай, Эвлэрүүлэн зуучлалын тухай болон дагалдах бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд;
  • Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 16.00 цагаас “А” танхимд;
  • Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын 2010 оны 32 дугаар тогтоолын хэрэгжилтийг шалгаж,  санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 16.00 цагаас “В” танхимд.


05 дугаар сарын 01-ний Мягмар гарагт:

  • Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг нэгтгэн хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны Ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас “В” танхимд;
  • Стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай болон дагалдах бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны Ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас 334 тоот өрөөнд.

05 дугаар сарын 02-ны Лхагва гарагт:

  • Стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай болон дагалдах бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 11.30 цагаас “В” танхимд;
  • 2008-2012 оны бүрэн эрхийн хугацаанд Эдийн засгийн байнгын хорооноос Засгийн газарт тогтоол шийдвэрээр өгсөн үүргийн хэрэгжилттэй танилцах, дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд.


ГУРАВ. БАЙНГЫН ХОРООДЫН ХУРАЛДААН:


05 дугаар сарын 01-ний Мягмар гарагт:


1. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.30 цагаас “А” танхимд:

  • Авто замын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/;
  • Үндэсний Статистикийн хорооны 2011 оны үйл ажиллагааны тайлан;
  • Махны хангамж, нийлүүлэлтийн одоогийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээлэл сонсох.

05 дугаар сарын 02-ны Лхагва гарагт:

1. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.30 цагаас “А” танхимд:


Хэлэлцэх асуудал:

  • Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон дагалдах бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, З.Энхболд, Н.Батбаяр нараас болон Засгийн газраас өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Бусад.

2. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл /анхны хэлэлцүүлэг/;
  • Усны нөөцийг бохирдлоос хамгаалах, усны бохирдлын хяналтын тухай хуулийн төсөл, Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/.

3. Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 14.30 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Шүүхийн захиргааны тухай, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай, Эвлэрүүлэн зуучлалын тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Өмгөөллийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Арбитрын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гэр бүлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;
  • Бусад.

4. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Мөнгөн шагналын хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газраас өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • “Говийн болон алслагдсан бүсийн нэмэгдэл олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;
  • Хүүхдэд мөнгөн тэтгэмж олгох тухай хуулийн төсөл, “Мөнгөн тэтгэмжийн хэмжээ тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/.
ДУЛСЫН ИХ ХУРЛЫН 2012 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ
05 ДУГААР САРЫН 03, 04-НИЙ ӨДӨР /ПҮРЭВ, БААСАН ГАРАГ/-ИЙН
НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:
  • Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон дагалдах бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, З.Энхболд, Н.Батбаяр нараас болон Засгийн газраас өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газраас болон Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол нараас өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хооронд байгуулах Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл;
  • Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд байгуулсан Санхүүгийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл;
  • “Монгол Улсаас гадаадын зарим улстай дипломат харилцаа тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  • Инновацийн тухай болон дагалдах бусад хуулийн төслүүд /Засгийн газраас болон Улсын Их Хурлын гишүүн Н.Ганбямбаас өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • “Монгол Улсын төрөөс баримтлах соёлын бодлогыг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;
  • Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай, Агаарын тухай, Ойн тухай, Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын болон Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай, Амьтны тухай, Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай, Хог хаягдлын тухай хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;
  • Усны нөөцийг бохирдлоос хамгаалах, усны бохирдлын хяналтын тухай хуулийн төсөл, Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;
  • Шүүхийн захиргааны тухай, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай, Эвлэрүүлэн зуучлалын тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Өмгөөллийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Арбитрын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гэр бүлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;
  • “Байгаль орчны бодлогын шинэчлэлийн стратеги батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;
  • Технологи дамжуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/;
  • Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай хуулийн  төсөл /Шинэчилсэн найруулга/, Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Садар самуун явдалтай тэмцэх тухай хуулийн зарим заалт хүчингүй болсонд тооцох тухай, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалт хүчингүй болсонд тооцох тухай, Хувь хүний нууцын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/;
  • Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/;
  • Хадгаламжийн даатгалын тухай, Иргэний хуульд нэмэлт оруулах тухай, Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Банкны хуульд нэмэлт оруулах тухай, Даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд, “Хадгаламжийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;
  • Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл /Засгийн газраас өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • “Зарим тусгай хамгаалалттай газрын хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;
  • Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/;
  • Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн  төсөл /Шинэчилсэн найруулга/, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/;
  • “Зарим хотуудад улсын зэрэглэл тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;
  • Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/;
  • Онцгой албан татварын тэмдгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/;
  • Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зарим зүйлийг хүчингүй болсонд тооцох тухай, Иргэний бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Онц байдлын тухай хуулийн зарим зүйлийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/;
  • Эхэд урамшуулал олгох тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/;
  • Гэр бүлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Иргэний хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/;
  • Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нараас өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Мөнгөн шагналын хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;
  • “Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн А.Тлейхан нараас өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • “Монгол Улсын мэдээлэл, харилцаа холбоо, технологийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;
  • Сэтгэцийн эрүүл мэндийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/;
  • Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/;
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Дээд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/;
  • Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл /хэлэлцэх эсэх/.
  • “Говийн болон алслагдсан бүсийн нэмэгдэл олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;
  • Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Цэргийн албан хаагчийн нийгмийн асуудлыг шийдвэрлэж байгаа ажлын явц, цаашид авах арга хэмжээ
Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж