Хуучирсан мэдээ: 2012.04.30-нд нийтлэгдсэн

Дахин ингэ ихэрлэлээ

Энэ жил Дорноговь аймагт сайхан хавар болж төл олноор ихэрлэж байгаагийн дотор ингэ ихэрлэсэн тухай өмнө нь мэдээлж байсан билээ.

Тэгвэл хэдхэн хоногийн өмнө тус сумын Дэлгэрэх сумын хоёрдугаар багийн иргэн аймгийн аварга малчин Д.Бадгарын ингэнээс хоёр ихэр ботго гарч эзнээ баярлуулжээ. Энэ баяртай сайхан явдлыг билэгшээж сум орон нутгийн удирдлагаас  уламжлал ёсоор төрийн тэргүүнд мэдэгдэгдсэн  гэнэ.

Э.САРАА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж