Авто замын осол бууруулах радар бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2012.04.30-нд нийтлэгдсэн

Авто замын осол бууруулах радар бүтээжээ

Япон улсын Panasonic компани авто зам дээр явж байгаа машинууд болон явган хүнийг жолоочид сануулах радар бүтээсэн талаар компаниас мэдэгдсэн байна.

Энэ радар нь хол зайнаас ирж яваа болон жолоочийн нүдэнд харагдахгүй байгаа тээврийн хэрэгслийг жолоочид сануулах юм. Радар мөн 40 м зайд байгаа хөдөлгөөнт биеийг цаг агаарын ямар ч нөхцөлд болон өдөр шөнө ялгалгүйгээр жолоочид мэдээлэх гэнэ.

Ингэснээр замын осол буурна гэж мэргэжилтнүүд үзэж байна. Учир нь авто замын ослын ихэнх тохиолдол ер нь жолоочийн харааны мэдрэмжээс дараа нь бусад хүчин зүйлээс шалтгаалан гардаг ажээ.

Шинэ радарын амьд биет болон техникийг аль алийг нь илрүүлэн харах технологийг бүтээхэд эрдэмтдэд хэцүү байсан гэнэ. Оптикийн болон хэт ягаан туяаны тоног төхөөрөмжүүдээс ялгаатай нь шинэ радар нь цаг агаарын ямар ч нөхцөлд ажиллах чадвартай юм. Panasonic компанийн мэргэжилтнүүд шинэ бүтээл нь авто замын аюулгүй байдлыг хангахад томоохон хувь нэмэр оруулна гэж итгэж байна.

Н.ТУНГАЛАГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж