Боливи Испанийн компанийг улсын өмч болгов

Хуучирсан мэдээ: 2012.05.02-нд нийтлэгдсэн

Боливи Испанийн компанийг улсын өмч болгов

Боливийн Ерөнхийлөгч Эво Моралес Испанийн эзэмшлийн эрчим хүчний компанийн улсын өмч болгожээ. Тэрбээр Боливийн эрчим хүчний гуравны нэг хувийг хангадаг Испанийн эрчим хүчний REE компанийг эзэлж авахыг цэргийнхэнд тушаасан байна.  Боливийн Ерөнхийлөгч байгалийн баялгаа эзэмших эрхийн төлөө тэмцэж буй ард түмнийхээ төлөө ийм алхам хийсэн гэж мэдэгджээ. Өнгөрсөн сард Аргентин улс мөн Испанийн эзэмшлийн газрын тосны “YPF” компанийг хяналтдаа авсан билээ.

Тавдугаар сарын 1-нд буюу өчигдөр Европ даяар өрнөсөн үйлдвэрчний эвлэлүүдийн эсэргүүцлийн хөдөлгөөний үеэр Эво Моралес олон нийтэд хандан дээрх мэдэгдлийг хийжээ. Испанийн эрчим хүчний “REE” компани 2002 онд авснаар компанийн хувьцааны 0.06 хувийн хувьцаа компанийн удирдлагад үлдсэн юм. “TDE” эрчим хүчний компанийн албан ёсны вэб сайтад бичсэнээр тус компани Боливийн эрчим хүчний шугамын 73 хувийг эзэмшиж, хүн амын 85 хувийг эрчим хүчээр хангадаг аж.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж