“Замын хөдөлгөөний цагаан толгой” тэмцээн эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.05.02-нд нийтлэгдсэн

“Замын хөдөлгөөний цагаан толгой” тэмцээн эхэллээ

Цэцэрлэгийн насны хүүхдүүдийн дунд уламжлал болон зохион байгуулдаг “Замын хөдөлгөөний цагаан толгой” тэмцээн өнөөдөр Сүхбаатар дүүргээс эхэллээ. Сүхбаатар дүүргийн 23 цэцэрлэгийн 250 гаруй хүүхэд багачууд эцэг эх, багш, найз нартаа замын хөдөлгөөний мэдлэгээ шалгуулан, өрсөлдөх юм байна. Харин Баянгол дүүрэгт маргааш үргэлжлэн явагдах юм байна. Мөн зургаан дүүргээс шалгарсан багууд энэ сарын 11-нд Нийслэлийн хэмжээнд шилдэгүүдээ тодруулах аж

Тэмцээнд цэцэрлэгийн насны хүүхдүүд өөрийн насны онцлогт тохирсон замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгтэй болох ба цаашлаад ирээдүйн сайн жолооч, дүрмээ мэддэг биелүүлдэг замын хөдөлгөөнд оролцогч болж төлөвших үр дүнтэй аж. Уг тэмцээнд дөрвөөс зургаан насны 12 хүүхэдтэй баг оролцох бөгөөд гэрийн даалгавар, мэндчилгээ, багийн ахлагчийн тэмцээн болон урлагийн тоглолт, буухиа тэмцээн зэрэг төрлөөр явагдах юм байна.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж