Асашёорюү цагдаад халдсан уу?

Хуучирсан мэдээ: 2012.05.03-нд нийтлэгдсэн

Асашёорюү цагдаад халдсан уу?

“Нийгмийн толь” сонины өнөөдрийн дугаарт Их аварга Д.Дагвадоржийн тухай “Хан-Уул дүүргийн “Green Vella” хотхоны байрандаа энэ сарын 1-2-нд шилжих шөнө эхнэр Г.Тамирыгаа зодож танхайрсан. Түүгээр зогсохгүй дуудлагын дагуу очсон цагдаагийн алба хаагчийн биед халдан, уруулыг нь яз цохижээ” гэсэн мэдээлэл нийтлэгдсэн юм. Энэ мэдээллийн талаар  Цагдаагийн Ерөнхий газрын Олон нийттэй харилцах төвийн дарга, цагдаагийн хурандаа Т.Сайнжаргалаас тодруулахад “Аварга Д.Дагвадорж эхнэрээ, цагдаагийн ажилтныг зодож танхайрсан тухай дуудлага манайд ирээгүй. Хоногийн рапортад ч ийм мэдээлэл байхгүй. Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсээс бид мөн тодрууллаа. Тэд “Ийм зүйл болоогүй. Ташаа мэдээлэл байна” гэсэн хэмээв.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж