Багачууд замын хөдөлгөөний мэдлэгээ шалгуулж байна

Хуучирсан мэдээ: 2012.05.04-нд нийтлэгдсэн

Багачууд замын хөдөлгөөний мэдлэгээ шалгуулж байна

Цэцэрлэгийн насны хүүхдүүдийн дунд уламжлал болон зохион байгуулагддаг “Замын хөдөлгөөний цагаан толгой” тэмцээн Сүхбаатар дүүрэгт амжилттай болж өнгөрлөө.  Сүхбаатар дүүргийн 23 цэцэрлэгийн 250 гаруй хүүхэд багачууд эцэг эх, багш, найз нартаа замын хөдөлгөөний мэдлэгээ шалгуулан өрсөлдсөн байна. Тэднээс 75 дугаар цэцэрлэг тэргүүн байр эзэлж, 42, 36 дугаар цэцэрлэг удаалжээ.
 
Мөн зургаан дүүргээс шалгарсан багууд энэ сарын 11-нд Нийслэлийн хэмжээнд шилдгүүдээ тодруулах аж.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж