АН-ын эмэгтэй нэр дэвшигчид тодров

Хуучирсан мэдээ: 2012.05.06-нд нийтлэгдсэн

АН-ын эмэгтэй нэр дэвшигчид тодров

АН-ынхан УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх эмэгтэйчүүдээ үндсэнд нь тодруулж дуусчээ. Тойрогт нэр дэвших эмэгтэйчүүд нь Төв аймагт Ш.Батцэцэг, Сүхбаатар аймагт Л.Эрдэнэчимэг, Дорнод аймагт Л.Мөнхцэцэг, Орхон аймагт М.Батчимэг, Дундговь аймагт Б.Ургамалцэцэг, Завхан аймагт З.Нарантуяа, Баян-Өлгий аймагт Ч.Куланда, нийслэлийн Баянгол дүүрэгт С.Одонтуяа, Баянзүрх дүүрэгт И.Нарантуяа нар аж. Мөн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Ц.Оюунгэрэлийг нийслэлийн аль нэг дүүрэгт нэр дэвшүүлэхээр болжээ.

Харин намын жагсаалтаар УИХ-ын гишүүн асан Б.Мөнхтуяа, Нийслэлийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Д.Оюунцэцэг, Сонгогчдын боловсролын төвийн тэргүүн Р.Бурмаа, МоАХ-ны нарийн бичгийн дарга Г.Байгалмаа, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Нэргүй, Монголын инкобаторуудын холбооны Ц.Энхтуяа нарыг дэвшүүлэхээр болсон байна.

                        Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж