“Нянгийн эсрэг эмийн зохистой хэрэглээ” форум боллоо

Хуучирсан мэдээ: 2012.05.08-нд нийтлэгдсэн

“Нянгийн эсрэг эмийн зохистой хэрэглээ” форум боллоо

Баян-Өлгий аймагт “ Нянгийн эсрэг эмийн зохистой хэрэглээ” сэдэвт Баруун бүсийн форумыг энэ сарын 02-03 -ны өдрүүдэд зохион байгуулжээ. Форумыг ЭМЯ-ны Эм, эмнэлгийн хэрэгслийн хэлтэс, Эрүүл мэндийн газар, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль, Норвегийн тусламжийн байгууллагын дэмжлэгтэйгээр зохион байгулсан байна. Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын 40 гаруй эмч, эмийн мэргэжилтнүүд уг форумд оролцож, илтгэл тавьсан байна. 

Форумын үеэр эмч, эм зүйч нарын дунд Нянгийн эсрэг эмийн зохистой хэрэглээний асуудлаар онол практикийн хурал болж, аймаг бүрээс тус 3 илтгэл тавьж хэлэлцсэн байна.  Уг форумд хэлэлцүүлсэн илтгэлийг байр эзлүүлэн шагнал, урамшуулал гардуулсан байна. Үүнд:

1-р байрт: Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн нян судлалын лабораторийн эрхлэгч Ш.Оюунцэцэгийн “Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгийн нян судлалын лабораторт ялгасан нянгийн антибиотикт мэдрэг чанарыг судалсан дүн”илтгэл

2-р байрт:
ЭМШУИС-ийн Говьалтай дахь салбар сургуулийн багш К.Ерболатын “Бичил биетний антибиотикт мэдрэг байдлыг судлах нь” илтгэл

3-р байрт: Ховд аймгийн БОЭТөвийн эм зүйч Б.Болормаа, АУ-ны доктор С.Даржаа нарын “БОЭТ-ийн нянгийн эсрэг эмийн зохистой хэрэглээг судалсан нь” илтгэл тус тус шалгарчээ.

Д.Жаргал

                                

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж