Жуулчдын тоо нэг тэрбум давна гэв

Хуучирсан мэдээ: 2012.05.08-нд нийтлэгдсэн

Жуулчдын тоо нэг тэрбум давна гэв

Дэлхийн жуулчлалын байгууллагаас хийсэн тооцоогоор энэ жил гадаадад
жуулчлах жуулчдын тоо түүхэндээ анх удаа нэг тэрбумаас давах гэнэ.
Өнгөрсөн онд гадаадад жуулчилсан жуулчдын тоо 980 сая хүрсэн аж.
Гадаадад явах үедээ нэг шөнө зочид буудалд хоносон бол жуулчилсанд
тооцсон байна. Харин том усан онгоцоор нэг хоног явсан бол жуулчилсанд
тооцоогүй гэнэ. Урьдчилсан тооцоогоор 2020 он гэхэд гадаадад жуулчлах
жуулчдын тоо 1,4 тэрбумд, 2030 он гэхэд 1,8 тэрбум хүрэх юм. Хамгийн
олон жуулчин очдог орнууд бол Франц, АНУ болон Хятад гэнэ. 

Эх сурвалж: "Үндэстний тойм" сэтгүүл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж