”Тод магнай” сэтгүүлийн шинэ дугаар гарлаа

Хуучирсан мэдээ: 2012.05.09-нд нийтлэгдсэн

”Тод магнай” сэтгүүлийн шинэ дугаар гарлаа

Монголын морин спортын мэдээ мэдээллийг цаг алдалгүй хүргэж байдаг “Тод магнай” сэтгүүлийн 5-р сарын дугаар худалдаанд гарлаа. ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн энэ удаагийн зочны хойморт саатан өнгөрсөн дөрвөн жилд хийж хэрэгжүүлсэн болон цаашид хийхээр төлөвлөж буй ажлуудынхаа талаар дэлгэрэнгүй ярилцжээ. Монголын хурдан морь цаашид ямархан гольдролоор хөгжих талаар та “Тод магнай” сэтгүүлээс уншаарай. Мөн хурдан морь унаач хүүхдүүд, туслах уяачид 1500-3000 долларын цалинтай ажилд хэрхэн хамрагдах талаар  та сэтгүүлийн шинэхэн дугаараас унших боломжтой.

Булган хангайн удамт хурдан хүлгүүд, эрдэмт мэргэн уяачдын талаар дэлгэрэнгүй мэдээллийг цогцлоосон энэ удаагийн дугаарт тус нутгийн унаган хүү О.Мэндээ тун сонирхолтой өрнүүлсэн байна лээ.

Хитүүдийн эзэн дуучин Б.Намсрайноров морьтой холбогдсон түүх, уран бүтээлийнхээ талаар хуучилж, сэтгэлээ дэлгэсэн нь бас л шимтүүштэй нийтлэлүүдийн нэг байсан. Энэ мэтчилэн олон сонирхолтой мэдээллийн цогц  болсон “Тод магнай”-н шинэхэн дугаар уншигч таны гар дээр очиж байна. Та бүхэн таалан соёрхоорой.

А.Тэлмэн

Эх сурвалж: http://todmagnai.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж