Акихита II Елизаветагийн хаан ширээнд суусны ойн ёслолд оролцоно

Хуучирсан мэдээ: 2012.05.10-нд нийтлэгдсэн

Акихита II Елизаветагийн хаан ширээнд суусны ойн ёслолд оролцоно

Японы эзэн хаан Акихито ба түүний гэргий Митико Их Британид айлчлан хатан хаан II Елизаветагийн хаан ширээнд суусны 60 жилийн ёслолд оролцоно гэж хааны ордны захиргаанаас мэдээлжээ.

“Эрхэм дээдэс Их Британийн Эрхэмсэг хатан хааны урилгыг хүлээн авч хоёр орны найрамдлыг бэхжүүлэх албан ёсны айлчлалын хүрээнд Эрхэмсэг хатан хааны хаан ширээнд заларсан 60 жилийн ойн баяр ёслолд нь оролцоно” гэж ордны мэдэгдэлд өгүүлжээ. Айлчлалын тухай шийдвэрийг Японы Засгийн газар мягмар гаригийн хуралдаанаар гаргасан байна. Хаан хатан хоёр тавдугаар сарын 16-нд айлчлалаар яваад 20-нд нутагтаа буцна.

Жаран жилийн өмнө хаан ширээ залгамжлагч жонон Акихито Их Британид очин II Елизаветаг титэмлэх ёслолд оролцож байжээ.  Тэр нь түүний анхны гадаад айлчлалт байсан юм. Энэ удаагийн айлчлал нь сүүлийн гурван жилийн дотор эзэн хааны гадаадад хийж буй анхны айлчлалт болох юм. Сүүлийн удаа хаантан Канадад албан ёсны айлчлалт хийжээ. Хаан Ахихито, хатан хаан Митико хоёр Их баританид болох баярын бүх арга хэмжээнд оролцох ажээ. Үүний зэрэгцээ тэд британи аврагч нартай уулзан цунамийн үеэр ажиллаж байсанд нь талархал илэрхийлнэ.

Өнгөрсөн хоёрдугаар сард 78 настай эзэн хаан зүрхэндээ мэс засал хийлгэсэн юм.Дөрөвдүгээр сарын эхээр хаантан албандаа орсон байв. Ордны эмч нар урт хугацааны нислэг хааны биед муу байж магадгүй гэж түгшсэн ч хаан өөрөө ёслолд оролцох өндөр хүсэлтэй байгаа гэнэ.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж