Хятад, Иран хоёр доллараас татгалзав

Хуучирсан мэдээ: 2012.05.10-нд нийтлэгдсэн

Хятад, Иран хоёр доллараас татгалзав

Иран Хятадад нийлүүлсэн нефтийнхээ төлбөрт юань авч эхлэв. АНУ-ын тавьсан хоригийн улмаас үүнийг хийж байна. Одоогоор чөлөөтэй хөрвөдөггүй юанийг Иранд хятад бараа бүтээгдэхүүний импортын хөлсөнд хэрэглэх гэнэ. Сүүлийн үед Хятад жидээ 30 тэрбум долларын нефтийг Иранаас авч байжээ. Гэхдээ түүний зарим төлбөрийг  бартераар өгч байсан юм.

Тэмдэглэхэд, Ираны нефтийг үндэсний валют рупигээр Энэтхэг хийгээд эхэлсэн байв. Энэтхэг Ираны эсрэг тавьсан хориг арга хэмжээнд нэгдээгүй ч Иранаас авах нефтиэ 15-20 хувиар багасгажээ. “Энэтхэг Ираны нефтийн наймаагаа бууруулах замаар явж буйд бид баяр хүргэж байна. Засгийн газар инь энэ чиглэлд өшөө илүү алхам хийнэ гэдэг бид найдаж байгаа” хэмээн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон мэдэгдсэн юм.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж