Эмэгтэй боксчид эрхийн төлөөх тулаанаа эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.05.11-нд нийтлэгдсэн

Эмэгтэй боксчид эрхийн төлөөх тулаанаа эхэллээ

Хятадын нийслэл Бээжингээс дорно зүгт 300 км-ийн зайд орших Чинхуандао хотноо эмэгтэй боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр эхэллээ. Саяхан Улаанбаатар хотноо болсон Азийн АШТ-нд түрүүлсэн Т.Болортуул (48 кг), Э.Уянга (64 кг) болон М.Нандинцэцэг (51 кг), О.Сувд-Эрдэнэ (60 кг) нар тус тэмцээнд оролцож байгаа юм. Монголын багийн ахлагчаар Монголын олимпийн боксын холбооны Ерөнхийлөгч Ч.Ганзориг, дасгалжуулагчаар Л.Энхбаатар, н.Нармандах, эмчээр Т.Цэрэнжав нар ажиллаж байна.

Тус тэмцээнээс олимпийн буюу 51 кг, 60 кг, 75 кг-ийн жинд эхний найман байр эзэлсэн тамирчдад олимпийн эрх олгоно. Баг тамирчид өнөөдөр жингээ үзүүлэн, сугалаагаа татах аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж