“Sex and the city-2”загварын ном худалдаанд гарна

Хуучирсан мэдээ: 2010.05.09-нд нийтлэгдсэн

“Sex and the city-2”загварын ном худалдаанд гарна

Их  хотын бүсгүйчүүдийн өдөр тутмын амьдрал, хайр дурлалын тухай өгүүлэх
супер цуврал болох "Sex and the City-2" кинотой холбоотой бас нэгэн
мэдээлэл цацагдлаа. Кинонд гол дүрийн бүсгүйчүүдийн өмсдөг гутал хувцас,
гоёл чимэглэлээр 500 хуудас бүхий ном бүтээжээ. Энэхүү ном нь хатуу
хавтастай 29.95 долларын үнэтэй,  нимгэн хавтастай  19.95 долларын
үнэтэй гэсэн 2 хувилбараар хэвлэгдсэн бөгөөд кинонд гардаг бүх л хувцас,
гоёл чимэглэлийг кинон дээрх байдлаар нь зэрэгцүүлэн зураг,
тайлбартайгаар харуулснаараа онцлог аж.
Энэ номнь их хотын өөртөө
итгэлтэй, хээнцэр дэгжин хувцаслахыг хүсдэг бүх бүсгүйчүүдийн ширээний
ном болон хувирах ба учир нь уг кино өөрөө тэр чигээрээ загварын
ертөнцийг агуулсан байдагт оршино хэмээн тус киноны найруулагч, гол
дүрийн жүжигчид, номыг бүтээгчид үзэж буй гэнэ. "Sex and the City-2
fashion book" энэ сарын 18-наас худалдаанд гарах гэнэ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж