Даам: О.Түвшинболд тэргүүлж байна

Хуучирсан мэдээ: 2012.05.15-нд нийтлэгдсэн

Даам: О.Түвшинболд тэргүүлж байна

100 буудалт даамын улсын аварга шалгаруулах тэмцээний шинэ мэдээлэл хүргэе. Тавдугаар сарын 11-нд эхэлсэн тэмцээнд эрэгтэй 16, эмэгтэй 14 тамирчин тойргийн системээр өрсөлдөж буй. Эхний долоон тойргийн дараахь байдлаар эрэгтэйчүүдээс “Хангарьд” спорт клубын тамирчин, ОУ-ын мастер О.Түвшинболд 13 оноотой тэмцээнийг хошуучилж байгаа бол удаахь байрт “Эхлэл” сургуулийн тамирчин, дэд мастер Ц.Отгонбилэг 11 оноотой өрсөлдөж байна. Харин эмэгтэйчүүдээс ХААИС-ийн тамирчин, спортын мастер Э.Мандахнаран, МУИС-ийн тамирчин, спортын мастер С.Нямгэрэл нар 12 оноотой тэмцээнийг тэргүүлж байгаа ажээ. Тэмцээний 6, 7-р тойргийн тоглолтууд өчигдөр явагдлаа. Тэмцээн энэ сарын 19-ний бямба гаригт өндөрлөж, улсын аварга тамирчид тодорно.

УАШТ-ий дүн (Долдугаар тойргийн дараахь байдлаар)
Эрэгтэй:

13 оноо – О.Түвшинболд
11 оноо – Ц.Отгонбилэг
10 оноо – С.Батсүх, Д.Баттулга
9 оноо- Д.Эрдэнэбилэг, С.Даваадорж,Ц.Хашчулуун,
8 оноо –  Р.Манлай
6 оноо – Д.Эрдэмбилиг, Ц.Балжинням
5 оноо – Ц.Эрдэмбилэг, Д.Ганболд
4 оноо – Ц.Сүхбат,
3 оноо –М.Дүүрэнбилэг, Л.Дагвадорж
1 оноо – Э.Энх-Эрдэнэ

Эмэгтэй:

12 оноо – Э.Мандахнаран, С.Нямгэрэл

11 оноо- Б.Нандинцэцэг
9 оноо – Ц.Энхзаяа С.Саранцэцэг
8 оноо – , Д.Энхтуул, М.Нямжаргал
7 оноо – Ц.Энхцэцэг
5оноо – Г.Амгалан
4 оноо – , Б.Нандин-Эрдэнэ
3 оноо – М.Хишигбаяр Н.Батцэцэг Б.Мөнхтуяа
2 оноо – Б.Намуун

Тэмцээний хуваарийг танилцуулж байна.

Тавдугаар сарын 15

  • 09:00 8-р өрөг

Тавдугаар сарын 16

  • 09:00 9-р өрөг
  • 15:00 10-р өрөг

Тавдугаар сарын 17

  • 09:00 11-р өрөг
  • 15:00 12-р өрөг

Тавдугаар сарын 18

  • 09:00 13-р өрөг
  • 15:00 14-р өрөг

Тавдугаар сарын 19

  • 09:00 15-р өрөг
  • Хаалтын ажиллагаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж