Олланд тангараг өргөөд Меркельтэй уулзахаар явна

Хуучирсан мэдээ: 2012.05.16-нд нийтлэгдсэн

Олланд тангараг өргөөд Меркельтэй уулзахаар явна

Франсуа Олланд ерөнхийлөгч болонгуутаа Герман ба АНУ-д анхны айлчлалуудаа хийнэ. Энэ мягмар гаригт Францын шинэ ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол болов. Шинэ ерөнхийлөгч Европын өрийн хямралыг шийдэх чухал ажилдаа ёслолын дараа шууд орж байна.

Инаугурацийн ёслолд явж байгаа ерөнхийлөгч Николя Саркози оролцлоо. Ёслол дуусаад хэдэн цагийн дараа Олланд Германы зүг замд гарчээ. Ерөнхийлөгч болонгуутаа анхны айлчлалаа Германд хийж байгаа нь энэ ээдрээтэй цагаар Франц-Германы харилцаа чухал байгааг тодотгосон хэрэг юм.

Грект үүссэн улс төрийн хямрал нь евро бүсээс тус орны гарах боломжийг улам нэмсний улмаас өнгөрсөн даваа гаригт дэлхийн валютын зах зээл дээр евроны ханшийг унагалаа.

Франсуа Олланд өөрийн ээлжид хямралаас гарах гарцыг хайхад хатуу хэмнэлтийн нэг талын арга барилтай байхын эсрэг байгаа юм.
Меркелийн тэврэлт

Елисейн ордонд ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын дараа Франсуа Олланд Еслолын хаалганд цэцээг өргөөд задгай автомашинаар Елисейн талбайгаар явна. Ёслолын дараа Францын ерөнхийлөгч Сайд нарын танхимаа зарлан танилцуулна. Сангийн сайдаар Мишель Сапин, ерөнхий сайдаар герман хэлээр сайн ярьдаг  Жан-Марк Айро томилогдоно хэмээн хүлээгдэж байна.

Үдийн хоолны дараа Олланд Германд очин ажил хэрэгч оройн зоогт канцлер Меркельтэй хамт байх юм байна. Францын шинэ лидерийг “тэврэн хүлээн авахад” бэлэн байгаагаа канцлер хэлжээ. ВВС-гийн тоймч Гэвин Хьюиттын хэлж байгаагаар, “тэврэлтээрээ” Меркель сонгуулийн үеэр Саркозийг дэмжин зочноо  гомдоосноо зөөллөхөөр оролдох болно.

“Бид санаа бодлынхоо хувьд бүх талаар зөрөлдөөд байгаа биш. Гэхдээ бид зөвшилцөл хийж болно гэдгийг бие биендээ хэлэх хэрэгтэй” хэмээн Олланд Францын телевизээр даваа гаригт ярихдаа хэлсэн байв.

Төсвийн зарлагын хатуу хязгаарлалттай Европын санхүүгийн гэрээг эргэн харахыг Олланд шаардсан байгаа. Францын ерөнхийлөгч тэндээс эдийн засгийн өсөлтийн дэмжлэгийг олж харах хүсэлтэй байгаа. Герман өөрийн ээлжид гэрээгээ хатуу сахихын төлөө байгаа юм.

Үзэл бодлын ямар ч зөррөлдөөнтэй ч Олланд, Меркель хоёр зөвшилцөлд орохоос өөр аргагүй хэмээн ВВС-ийн шинжээч дүгнэж байна. Германд айлчилсны дараа Олланд пүрэв гаригт Засгийн газрын анхны хуралдаанаа хийлгээд дараа нь Вашингтонд очихоор явна.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж