Британи 10 сая идэвхитэй жиргээчтэй

Хуучирсан мэдээ: 2012.05.16-нд нийтлэгдсэн

Британи 10 сая идэвхитэй жиргээчтэй

Их Британид ойролцоогоор твиттерийн 10 сая идэвхитэй хэрэглэгчид бий гэсэн судалгаа гарчээ.

Ингэснээрээ Их Британи хамгийн их твиттер хэрэглэдэг орнуудын дөрөвдүгээрт бичигдэж байгаа юм.

Хамгийн олон жиргээчтэй орноор Америк харин дараагийн байруудад Япон, Бразиль улсууд бичигджээ.

Нийт хэрэглэгчдийн 80 гаруй хувь нь гар утаснаасаа твиттерт холбогддог байна.

Jack Dorsey-ийн бүтээсэн томоохон харилцаа холбооны сайт болох твиттер нь 2006 онд байгуулагдсан ба одоогоор нийт 140 сая хэрэглэгчидтэй болсон байна.

Т.МӨНХТҮВШИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж