АНУ-ын байлдааны хөлөг онгоцууд мөргөлджээ

Хуучирсан мэдээ: 2012.05.17-нд нийтлэгдсэн

АНУ-ын байлдааны хөлөг онгоцууд мөргөлджээ

Номхон далайд үүрэг гүйцэтгэж явсан АНУ-ын байлдааны хөлөг онгоцууд хоорондоо мөргөлджээ. Тус улсын Батлан хамгаалах яамны албан ёсны вэб сайтад дээрх мэдээлэл тавигдсан байна.

Десантын универсаль хөлөг онгоц “Эссекс”, шатахуун тээвэрлэгч танкер “Юкон” өчигдөр өглөө Калифорнийн эргээс өмнө зүгт 190 км-ийн зайд хоорондоо мөргөлджээ. Мөргөлт нэлээдгүй хүчтэй болсон ч хүн гэмтэж бэртээгүй, шатахуун алдагдаагүй гэсэн мэдээллийг хоёр хөлөг онгоц харьяалагддаг АНУ-ын Тэнгисийн цэргийн гуравдугаар флотын удирдлагууд одоогоор өгч байгаа аж.    

Х.САЙХАН

Эх сурвалж: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж