Кенийн шөнийн клубт халдлага болжээ

Хуучирсан мэдээ: 2012.05.17-нд нийтлэгдсэн

Кенийн шөнийн клубт халдлага болжээ

Кенийн Момбаса хотын шөнийн клубт халдлага болсноос нэг хүний амь эрсдэн, тав хүн шархаджээ. Аюулгүйн албаныхан тус клубт шалгалт хийх гэсэн авч дарга, эзэд нь оруулахыг хүсэхгүй байгаа аж. Мөн “Ямар нэг гэмт хэргийн бүлгэм биш” хэмээн шөнийн клубынхэн хэлж байгаа ч хэн байсан нь тодорхой бус байгаа аж. Цагдаа нарыг нэвтрүүлэхгүй байгаа шалтгааныг олох хэрэгтэй хэмээн албаныхан хэлж байгаа бөгөөд магадгүй хууль бус үйл ажиллагаа явуулдаг байсан, эсвэл тэдний буруутай үйлдлээс өс санасан хүн халдсан учраас клуб рүүгээ нэвтрүүлэхгүй байгаа хэмээн таамаглажээ. AFP агентлагийн цагдаагийн удирдлага Аггри Адоли “Клуб рүү одоог хүртэл оруулахыг хүсэхгүй байна” гэжээ.  Халдлагад өртөгсдийн нэг нь сүүлд эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараа амь үрэгдсэн байна. Кенийн зүүн хойд хот Найробид ч мөн өнгөрсөн сард халдлага болсон юм.

Б.ЗОЛЗАЯА

Эх сурвалж: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж