Багачууд замын хөдөлгөөний мэдлэгээр өрсөлдөв

Хуучирсан мэдээ: 2012.05.18-нд нийтлэгдсэн

Багачууд замын хөдөлгөөний мэдлэгээр өрсөлдөв

Цэцэрлэгийн насны хүүхдүүдийн дунд уламжлал болгон зохион байгуулдаг “Замын хөдөлгөөний цагаан толгой” тэмцээний шилдгүүд тодорчээ. 21 дэх удаагаа зохион байгуулсан энэ тэмцээнд нийслэлийн дүүрэг тус бүрээс шалгарсан найман багийн 100 орчим хүүхэд  замын хөдөлгөөний цагаан толгойг хэрхэн сурснаа аав, ээж, багш, шүүгч нарт шалгуулсан байна.

Хүүхдүүд мэндчилгээ, багийн ахлагчийн тэмцээн, буухиа, урлагийн тоглолт гэсэн дөрвөн төрлөөр өрсөлджээ. Тэргүүн байрыг Баянгол дүүргийн 85 дугаар цэцэрлэгийн багачууд эзэлж цомын эзэн болсон байна.  Дэд байрт Хан-Уул дүүргийн 67, удаахь байрт Сүхбаатар дүүргийн 75 дугаар цэцэрлэгийнхэн шалгарсан байна.

“Замын хөдөлгөөний цагаан толгой” тэмцээнийг Замын цагдаагийн газар, Засгийн газрын хэрэгжлүүлэгч агентлаг хүүхдийн төлөө газар, Нийслэлийн хүүхдийн төлөө газар, Нийслэлийн боловсролын газар, Улаан загалмайн нийгэмлэг хамтран зохион байгуулжээ.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж