“Өрхийн эмч нарын өдөр” тохиож байна

Хуучирсан мэдээ: 2012.05.19-нд нийтлэгдсэн

“Өрхийн эмч нарын өдөр” тохиож байна

Олон улсын өрхийн эмч нарын холбоо 2010 оноос эхлэн жил бүрийн тавдугаар сарын 19-ний өдрийг “Дэлхийн өрхийн эмч нарын өдөр” болгон тэмдэглэдэг. Харин Монголд Эрүүл мэндийн сайдын 2012 оны 153 тоот тушаал гарснаар “Монголын өрхийн эмч нарын өдөр”-ийг энэ жилээс эхлэн тэмдэглэж байгаа юм.

“Өрхийн эмч нарын өдөр”-ийн хүрээнд өнөөдөр аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрууд “Өрхийн эрүүл мэндийн төвийн нээлттэй хаалганы өдөр”-ийг “Эрүүл мэнд-Эрхэм баян” уриан дор зохион байгуулж байна. Өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг сурталчлах, Өрхийн эрүүл мэндийн төвийн үзүүлэх тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр иргэд, эрүүл мэндийн байгууллагын санаа, санаачлагыг сонсох, дэмжих, хамтран ажиллах нөхцөл боломжоор хангах зорилгоор энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ. Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны “Мичид асрал” Өрхийн эрүүл мэндийн төв дээр 12-15 цагт болох Нийслэлийн хэмжээний “Өрхийн эрүүл мэндийн төвийн нээлттэй хаалганы өдөр”-т Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар, нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр болон холбогдох албаны бусад хүмүүс оролцож байгаа ажээ.

Т.МАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж