Эмнэлгийн тоног төхөөрөмж бэлэглэлээ

Хуучирсан мэдээ: 2012.05.20-нд нийтлэгдсэн

Эмнэлгийн тоног төхөөрөмж бэлэглэлээ

"Дэлхийн хил хязгааргүй эмч нарын нийгэмлэг"-ийн гишүүн, Голланд улсын
иргэн Paul Kranendonk өөрийн хамтрагч Ad van der Linden болон Ernst
Delwel нарын хамт тархи, нуруу нугасны хагалгааны хамгийн сүүлийн үеийн
микроскопыг П.Н.Шастины нэрэмжит клиникийн төв эмнэлэгт бэлэглэлээ.

Энэхүү микроскоп нь тархины хавдар, тархины цүлхэнгийн мэс засал болон
бусад нарийн мэс ажилбарт өргөн хэрэглэгддэг чухал төхөөрөмж юм.

Paul Kranendonk анх 1998 онд ЭМШУИС-ийн Говь-Алтай аймаг дахь салбар
сургуульд төрөлжсөн сувиллын багшаар ажиллаж байгаад өөрийн гэр бүлийн
хамт 2010 онд дахин ирж таван цэцэрлэгт тоглоом, мөн Говь-Алтай аймаг
дахь "Энхийн зуун" эмнэлэгт шаардлагатай тоног төхөөрөмжөөр буцалтгүй
тусламж үзүүлж байжээ.

Paul Kranendonk өөрөө мэдрэлийн мэс заслын сувилагч бөгөөд өмнө нь
Африк, Судан, Пакистан улсад ажиллаж байсан туршлагатай нэгэн ажээ.

Paul Kranendonk ирэх найм, есдүгээр сард дахин ирж бэлэглэсэн тоног
төхөөрөмжийнхөө үйл ажиллагаа, үр дүнтэй дахин танилцах юм байна.


Х.Хатан
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж