Дарангуйлагчдыг урьсан гэж II Елизаветаг шүүмжлэв

Хуучирсан мэдээ: 2012.05.20-нд нийтлэгдсэн

Дарангуйлагчдыг урьсан гэж II Елизаветаг шүүмжлэв

Хүний эрхийн төлөө тэмцэгсэд Британийн хатан хааныг хаан суусны 60 жилийнхээ ойн хүлээн авалтад хүний эрхийг зөрчсөн гэх зарим орнуудын хаадыг урьсан гэж шүүмлэв.  Энд Бахрейн ба Свазилендын вангууд Хамада ба III Мсвати нарыг хэлсэн гэж Agence France-Presse мэдээлжээ.

Тавдугаар сарын 18-ны өдөр хийгдсэн уг арга хэмжээнд Британийн хүний эрхийн төлөө тэмцэгч Питер Тэтчелл (Peter Tatchell)  тайлбар хийхдээ “цусанд будагдсан дарангуйлагчдыг урьсандаа хаан засаглал ичих ёстой” гэж хэлжээ. Тэр идэвхтэнг Европын хэрэг хариуцсан сайд асан Денис Макшейн (Denis MacShane) дэмжээд урилгын жагсаалтыг гаргасан Гадаад хэргийн яам наад зах нь Бахрейны ванг жагсаалтаас хасах ёстой байсан гэв. “Арабын сэрэлт эхэлснээс хойших нэг жилийн дотор тэрээр өөрийн ард түмэндээ маш аймшгаар хандсан” гэж тэр онцолж байна.

Мөн Лондонд III Мсвати айлчлахын эсрэг түүний нутаг нэгтнүүд байлаа. Свизилендын хаан тансаг зочид буудалд нэг сарыг өнгөрөөж байхад түүний хамжлагууд нь “үхрийн баасаар хооллож байна” гэж тэд эсэргүүцэн түүний буусан буудлын өмнө жагсчээ. Тэтчеллийн шүүмжлэлд хүний эрхийг зөрчдөг Бруней, Кувейт, Оман, Катар, АНЭ, Саудын арабуудын захирагч нар өртлөө. Буккингемийн ордон эдгээр шүүмжлэл тайлбар хийсэнгүй.

II Елизаветагийн 60 жилийн эрх барилтын ой өөр нэг дуулианд орсон байлаа. Британийн жонон Эдвардс эхнэрийн хамт Гибралтард ирсэн учраас түүнийг өөрийн нутаг дэвсгэр гэдэг Испанийн парламент хатан хаан Сошфияг Лондонд очихыг хориглосон байлаа.  Дэлхийн 46 орны хааны гэрбүл уригдсан энэ хүлээн авалтын дараа жонон Чарьлз гэргий Корнуолийн Камиллагийн хамт бас нэг арга хэмжээг Букингемын шилтгээнд хийлгэнэ. Тэдний үдийн жоогд уригдагсадын жагсаалт нь өмнөхөөс өөр гэнэ.

II Елизаветагийн хүлээн авалтад хэн уригдав

 Хаан ширээнд суугаа захирагчид ба түүний гэр бүлийнхэн:
Абу-Дабигийн залгамжлагч жонон Мохаммед бин Заед аль-Нахьян; Бахрейны хаан Хамад өөрийн том эхнэр Сабика бинт Ибрахим аль-Халифагийн хамт; Бельгийн ван II Альберт эхнэр Паолагийн хамт; н Брунейн султаХассанал Болкиах том эхнэр Анак Хаджа Салехийн хамт; Данийн хатан хаан II Маргрете нөхөр консорт-жонон Данийн Хенрикийн хамт; Иорданийн ван II Абдалла эхнэр Рания аль-Абдаллагийн хамт; Катарын эмир Хамад хоёр дахь эхнэр Моза бинт Насер аль-Миснедийн хамт; Кувейтын эмир Сабах аль-Ахмад ас-Сабах; Лесотогийн хаан III Летсие эхнэр Масенате Мохато Сийсогийн хамт; Лихтенштейны ван II Ханс-Адам; Люксембург ийн агуу герцог Анри эхнэр Мария-Терезатай хамт; Малайзийн Янг ди-Пертуан Агонг (хаан) Абдул Халим эхнэр  Хамина Хамидунтай цуг; Мароккогийн гүнж Лалла Мерием; Монакогийн ван II Альбер эхнэр Шарлентай хамт; Нидерландуудын хатан хаан Беатрикс; Норвегийн ван V Харальд эхнэр Сониягийн хамт; Саудын Арабын жононМохаммед бин Наваф Абдулазиз аль-Сауд; Свазилендын хаан III Мсвати том эхнэр Инхосикати Ламбикизатай цуг; Таиландын хаан ширээ залгамжлагч жонон Маха Вачиралонгкорн эхнэр Срисрамын хамт;  Тонгогийн хаан VI Тупоу эхнэр Нанасипауу Тукуахогийн хамт; Шведын ван Карл XVI Густав эхнэр Сильвиягийн  хамт; Японы эзэн хаан Акихито эхнэр Митикогийн хамт тус тус хүлээн авалтад уригджээ.

Мөн хаант засгийг нь татан буулгасан орнуудын дээдсийн отгыг төлөөлөн:

Болгарын хаан II Симеон ба түүний эхнэр Маргарита; Грецийн ван II Константин эхнэр Данийн Анна-Мариягийн хамт; Румыны хаан I Михай эхнэр Аннагийн хамт; Югославын хаан ширээ залгамжлагч жонон Александр Карагеоргиевич эхнэр Катаринагийн хамт уригдсан байлаа.

Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж