Го даамын олон улсын тэмцээн Монголд болно

Хуучирсан мэдээ: 2012.05.21-нд нийтлэгдсэн

Го даамын олон улсын тэмцээн Монголд болно

Монголын
даамын холбоо, солонгосын бадүг тоглогчид, Монгол дахь БНСУ-ын бизнес
эрхлэгчдийн нийгэмлэгээс Олон улсын бадүгийн анхдугаар тэмцээнийг
Монголд зохион байгуулах гэж байна. БНСУ болон Японд өндөр төвшинд
хөгжсөн го даамын олон улсын чанартай тэмцээнийг ийнхүү анх удаа Монголд
зохион байгуулж буй бөгөөд tournament системээр ялагчийг тодруулах
ажээ.

Тэмцээний шүүгчээр мэргэжлийн тамирчин Жу Хүн Хён, IX
зэргийн тамирчин Ян Жэху, Ким Сүн Жү нар ажиллах бөгөөд LGI-Sigma,
KoreAmaz LLG, UB Koreatimes зэрэг байгууллагууд ивээн тэтгэж байгаа аж.

Тэмцээнд
оролцогчдыг тавдугаар сарын 24-нийг хүртэл бүртгэнэ. Тэмцээний талаарх
дэлгэрэнгүй мэдээллийг 9904-9130, 9111-7585 утсаар авна уу.

Ч.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж