Хуучирсан мэдээ: 2012.05.21-нд нийтлэгдсэн

Цаг агаарын тааламжгүй байдлын улмаас “Чингис хаан” олон улсын нисэх буудалд өнөөдөр буух байсан орон нутгийн болон олон улсын нислэгүүд саатаад байна. Тухайлбал, орон нутгийн Оюутолгой 09.05, Мөрөн 10.30, Доной 10.35, Тавантолгойгоос 13.00, 15.15 цагт буух хуваарьт нислэг тодорхой бус хугацаагаар саатжээ.  Харин олон улсын нислэгийн тухайд, Бээжингийн 18.00, 22.00 цагт буух хуваарьт нислэг саатаж, Сөүлээс 22.20 цагт буух байсан нислэгийг цуцалжээ.

Мөн МИАТ компанийн өнөөдөр нислэг үйлдэх хуваарьтай байсан Бээжин-Улаанбаатар, Инчон-Улаанбаатар, Нарита-Улаанбаатар мөн Улаанбаатар-Хонконг, Улаанбаатар-Бээжингийн нислэг тодорхой хугацаагаар саатаад байна.

Саатсан нислэгийн талаарх мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж